Travel Info

Ким Хүн чамсари мёнпүм гүгбаб
장소
Last Modified : 2016/05/24





Ким Хүн чамсари мёнпүм гүгбаб

Тус ресторан нь “Амттай хоолыг хямд үнээр хүн бүрт хүртээлтэй болгоё” гэсэн философтой, 10 гаруй төрлийн тэжээлтэй будаатай шөл болон бие тэнхрүүлдгээр алдартай хамгийн сайн чанарын могой загасаар хамгийн сайхан амттай хоол хийж үйлчилж байна.
Мёнпүм гүгбаб буюу будаатай шөлийг хийхэд сам хорхой, шиитакэ мөөг, сардин загас, замаг зэрэг 19 төрлийн бүтээгдэхүүн орно. Могой загасыг дээд зэрэглэлийн зочид буудал, ресторануудад хэрэглэдэг японика сортыг авдаг нь бутрахгүй, цэвэрхэн амттай.
Тус рестораны буурцагны шоштой будаатай шөл нь 9 төрлийнх байдаг. Абалон, хясаа, сам хорхой, гахайн мах, үхрийн мах зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр хийнэ. Тунгалаг, цэвэрхэн амттай шөлнөөс аваад халуун ногоотой буурцагны шошны далайн будаатай шөл, буурцагны шош, гахайн махтай будаатай шөл, буурцагны шош, абалон хясаатай будаатай шөл, буурцагны шош, хясаатай будаатай шөл, буурцагны шош, үхрийн махтай будаатай шөл зэрэг шөл бий тул солонгосчуудын идэх дуртай төрөл бүрийн будаатай шөлийг идэж танилцаж болно.
Зайтай, байгальд ээлтэй дотор засалтай, 430 кв. м талбайд 170 суудалтай, том машины зогсоолтой тул гэр бүлээрээ, олон нийтээрээ цугларахад тохиромжтой.

Цэс/Үнэ

Буурцагны шоштой будаатай шөл /5,000вонь
Буурцагны шош,хясаатай будаатай шөл/7,000вонь
Буурцагны шош, гахайн махтай будаатай шөл/7,500вонь
Буурцагны шош, абалон, хясаатай будаатай шөл/11,000вонь
Хясаа (үхрийн мах)-тай халуун тогоонд хийсэн бибимбаб /7,500вонь
Хүйтэн шөлтэй (шөлгүй) гурвалжин будааны гоймон /6,500вонь
Үхрийн махан бүлгуги (Жижиг)/10,000вонь
Могой загас (1 кг)/45,900вонь

Ажиллах цаг

06:00 ~ 23:00

Хаяг

Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гүПүн-дун 1124 (Пүн-дун Энигулын орцон дээр, метроны Пүнсань буудлын чиглэлд)

Утас

031-903-5900

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 일산동구 풍산로 41



https://goyangmeditour.kr/mn/luxury-soup/


Writer : 고양고양
 | Travel regions : South Korea
 | Hits : 25472
Bookmark
Print
E-mail
0bytes / 200bytes
View list
Best Travel Info
Recommended travel information
  • There is no data available.