Travel Info

Бамгашичуга
장소
Last Modified : 2016/05/19



Бамгашичуга

Гуян хотыг төлөөлдөг эртний байшин бөгөөд Солонгосын төлөөлдөг Жусон улсын сүүлч үеийн тариачны сүрлэн дээвэртэй байшин юм. Илсаны шинэ хорооллыг байгуулах явцад бүрэн хадгалагдсан эртний байшингийн хувьд өндөр үнэ цэнэтэй. Барилгын гол хэсэгт дээвэргүй ил талбайтай, үүнийг тойроод хашаагүй, дөрвөн зүгт өрөөнүүдтэй, далд өвөрмөц бүтэцтэй. Ерөнхийдөө бараг өөрчлөгдөөгүй,160 жилийн өмнөх төрхөөрөө хадгалагдсан. Хялбар, энгийнбөгөөд нийтдээ дулаан уур амьсгалтай, эргэн тойрондоо модтой, эртний тариачин айлыг мэдрүүлсэн орон зай юм. Жонбалсань нийтийн орон сууцны хорооллын захад байрладаг бөгөөд хотын хөгжлийн явцад үгүй болох аюулд ч өртөж байлаа. Байшинг туулайн бөөрний модоор барьсан тул Бамгашичуга гэж нэрлэжээ. Сүрлэн байшингийн хажуу дахь Жонбал ууланд эрт дээр үеэс туулайн бөөрний мод шигуу ургадаг байсан гэдэг.

Төлбөр

Үнэ төлбөргүй

Ажиллах цаг

Зуны улиралд 10:00~17:30 Өвөл 10:00~16:30

Хаяг

Гуян-ши Илсаньсо-гү Жонбалсань-дун 1313 боньжи

Утас

031-8075-4828

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 일산동구 정발산동 1313



https://goyangmeditour.kr/mn/bamgasi/


밤가시초가, 栗草家, Бамгашичуга, Bamgasi, Choga, Thatched-roof, House
Writer : 고양고양
 | Travel regions : South Korea
 | Hits : 27496
Bookmark
Print
E-mail
0bytes / 200bytes
View list
Best Travel Info
Recommended travel information
  • There is no data available.